УБ хотын заавал үзэх ёстой 5 галерей

6-р сар. 15, 2022, 7:24 p.m.

УБ хотын заавал үзэх ёстой 5 галерей

 Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан Монгол оронд хүрэлцэн ирэх гадаадын аялагчид, жуулчид болон гэр бүл, найз нөхдөөрөө цагыг зөв боловсон урлагийн торгон таашаал мэдрэмжийг мэдрүүлэх 5 тухтай газрыг та бүхэнд танилцуулж байн

  1. ART IN UB

Art of UB Fine Art Gallery нь орчин үеийн, модерн, дүрслэх урлагийн бүх төрлийг төлөөлдөг. Тус галерей нь Монголын шилдэг уран бүтээлчдийн өвөрмөц онцлогийг харуулсан төдийгүй Монголын шилдэг дүрслэх урлагийн зөвлөх компани юм. 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд маш хурдан хугацаанд Монголын шилдэг галерейн нэг болж, олон улсад нэр хүндтэй галерей болж байна. Энэхүү галерей нь олон улсын болон үндэсний чанартай урлагийг худалдаалах, Монголын урлагийг олон улсад онлайнаар таниулах хүсэлтэй хүмүүст зориулагдсан галерей юм. Тус галерейд уран зураг, уран баримал, контемпорари урлагийн төрлүүд багтдаг ба худалдан авалт хийх боломжтой юм.

Байршил : Жамьян гүний гудамж Чойжин сүйтс 2 давхарт

 

  1. 976 ART GALLERY

Art Space 976+ нь Улаанбаатар хотод байрладаг Монголын орчин үеийн урлагийн тэргүүлэгч галерей юм. Галерей хөтөлбөр нь салбар дундын анхдагч үзэсгэлэн, зоримог үзүүлбэр, уран бүтээлчид, кураторуудтай шүүмжлэлтэй, эргэцүүлэн тунгаасан хэлэлцүүлгүүдээрээ онцлог юм. Тус галерей нь 2012 онд байгуулагдсан цагаасаа хойш уран бүтээлчид, сэхээтнүүдийн уулзвар болж, Улаанбаатар хотын соёлын төв гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр галерей нь Монголын хамгийн нөлөө бүхий, нэр хүндтэй орчин үеийн уран бүтээлчид, Венецийн урлагийн биенналь, Документа, Шанхайн биенналь, Ази Номхон далайн триеннал болон бусад олон улсын нэр хүндтэй урлагийн үзэсгэлэнд оролцогчид юм. Бадамгаравын Гантуяагийн үүсгэн байгуулсан уг галерей нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих үзэл баримтлалдаа үнэнч хэвээр байгаа бөгөөд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ Монголын уран бүтээлчдийн нэр хүндийг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлсээр байна.

Байршил:Хан уул дүүрэг, Зайсан, 11-р хороо, Хатантуул 30-33 тоот

  1. UB ART GALLERY

Монголын Уран Зургийн Галерей нь орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдтэй олон түмнийг танилцуулах, дүрслэх урлагаар дамжуулан үзэгчдэд гоо зүйн болон урлагийн боловсрол олгох зорилго чиглэлтэй 1991 онд байгуулагдсан төрийн үйлчилгээний байгууллага юм.1921 оны Ардын Хувьсгал ялснаас хойш өнөөдрийг хүртэлх үе үеийн авьяаслаг уран бүтээлчдийн бүтээсэн уран зураг, уран баримал, уран сийлбэр, хөөмөл, хатгамал, зээгт наамал, өрөг урлал гээд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 4000 гаруй бүтээл тус галерейд хадгалагдаж байна. Жил бүр дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр сан хөмрөгөө баяжуулж, судлан сурталчилж, хадгалж хамгаалан олон түмэнд дэлгэн толилуулдаг.

Та бүхэн тус галерейд зочилсноор нүүдэлчин монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн үзэсгэлэнт байгалийн сонин дүр дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн шинэ бүтээлүүдийг тольдон соёрхох боломжтой. Энэхүү бүтээлүүд агуулга, зохиомж, түүх, соёлын үнэ цэнээрээ манай улсад төдийгүй дэлхийн дүрслэх урлаг судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн.

Жилд гадна дотны томоохон хэмжээний 50 орчим үзэсгэлэнг зохион байгуулж, 10000 гаран үзэгчдэд үйлчилж байна.

 

 

Байршил:МУИС-4 байр буюу Бизнесийн Сургуулийн хажууд Talk Talk English Төвтэй байрны нэг давхарт (СБД, 8 хороо, Бага Тойруу)

 

  1. ALTAN KHAAN GALLERY

Монголын орчин үеийн урлагийг дэлхий нийтэд таниулан сурталчлах, дэлхий дахинд бүрэн үнэлүүлэх зорилгоор 2016 онд Улаанбаатар хотноо Алтан Хаан галерей нээгдсэн.

Их Монгол Улсаас гаралтай, тухайн бүс нутгийн ахуй амьдрал, соёлтой холбоотой уран бүтээлүүд нь ур чадвар бүхий залуу уран бүтээлчдийг шалгаруулжээ. Ийнхүү Азийн энэ урлаг хойд Азийн тал нутгаас гарч иржээ. Чухамдаа урлагийг сурталчлах энгийн хэрэгсэл болсон дэндүү олон жилийн бухимдлын дараа Монголын уран бүтээлчид өөрсдийн сэтгэл хөдлөл, ертөнц, түүний өөрчлөлтийн талаарх өвөрмөц төсөөллөө уран зураг дээрээ чөлөөтэй илэрхийлж байна. Монгол Улсаас зүүн, баруун, цаашлаад галерей нь гэр бүлээ хайрлах жинхэнэ хайр, байгаль эхийг дээдлэн дээдлэх, Тэнгэр, Орчлон ертөнцийг чин сэтгэлээсээ шүтэн бишрэх гэсэн эрхэм үнэт зүйлсийнхээ тугийг зоригтой, эрч хүчтэйгээр мандуулдаг.

Байршил: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Жамъян гүний гудамж 1

  1. The fine arts ZANABAZAR MUSEUM

Тус музейг үүсгэн зохион багйуулах ажил 1965 оноос эхлэж, 1966 оны 7-р сарын 23-ны өдөр анхны үзэгчдээ угтан авч, үйл ажилллагаагаа эхэлсэн түүхтэй. Нүүдлийн соёл иргэншлийн олон мянган жилийн түүхэн дурсгалууд, Монголын ард түмний үе үеийн урчуудын хосгүй, үнэт бүтээлүүдийг дотоод, гадаадын үзэгдэд дэлгэн харуулж сурталчилдаг, манай музей анх 300 гаруй үзвэрүүдтэй үүд хаалгаа нээж байсан бол, өнөөдөр Монголын дүрслэх урлаг, нүүдэлчдын соёл иргэншлийг сурталчлах, судлах хамгаалах чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хэмжээний, мэргэжлийн байгууллага болон бэхжсэн байна. 1989 онд тум орчин үеийн бүтээлийн хэсэг нь Уран зургийн галлерэй, нэртэйгээр бие даан тусгаарлаж гарсан билээ. 1995 онд Өндөр гэгээн Г. Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг, Монголын шашин, төр,нийгмийн зүтгэлтэн, уран барималч, хэл шинжлэлтэн, соён гэгээрүүлэгч, энэ их хүний нэрэмжит байгууллага болгосон юм.

Байршил: Жуулчин гудамж, Барилгачдын талбай, Чингэлтэй дүүрэг

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.