Нийслийн хэмжээнд 30 га газрын олголт

3-р сар. 31, 2022, 1:34 p.m.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ХЭМЖЭЭНД 2022 ОНД НИЙТ 32392 ИРГЭНД 3967.8 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭХЭЭР БАТАЛЛАА.

 

 

Монгол Улсын иргэнд 32392 иргэнд 3987,8 га газар өмчлүүлэхээр шийдсэнтэй холбоотойгоор энэхүү шийдвэр маань ЗГ-т 3-р сарын 16 нд батлагджээ. МУ иргэн бүр МУ-ын нутаг дэвсгэрт

 газар өмчлөх боломжтой эрхийн дагуу 2022 онд нийт 32392 иргэнд 3967,8 га газрыг өмчлүүлэх бөгөөд үүнээс гэр бүлийн хэрэгцээнд 32358 иргэнд 3937,3 га газрыг үнэгүй олгоно. Аж ахуйн зориулалтаар 34 иргэнд 30,50 га газрыг өмчлүүлнэ. Үүнээс нийслэлийн хэмжээнд нийт 5538 иргэнд 315,17 га газрыг өмчлүүлнэ.

 

Энэхүү шийдвэр нь сүүлийн жилүүдэд 2021 оны байдлаар тогтоогдоогүй. 2022нд 3-р сарын 16 нд батлагдсан ба 21 аймагийн хувьд инженерийн чиг шугам дэд бүтэц, зам дээр түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.

 

Мөн орон нутагт түлхүү үзэгдэж байгаа иргэдийн төлөөллөгчдөөс ирсэн саналын дагуу түгээмэл давхцалтай газрууд буюу жишээлбэл: Сэлэнгэ аймгийн  Сайхан суманд 188 га газар, Дархан- Уул аймагт усны эх үүсвэртэй давхцалтай газар, Ховдын 225 иргэний нэгж талбарыг ЗГ-аас хурааж авахаа мэдэгдсэн байна.

 

Та газар өмчлөх эрх авахын тулд https://egazar.gov.mn/ болон тухайн дүүрэгт  өөрийн биеэр очин материалаа бүрдүүлнэ үү. Бас өөрийн нэр дээр газар үүссэн эсэхийг дахин нэг нягталж үзэхийг анхааруулж байна.

 

 

 

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.