Oly List | Талбайн хажуу талын оффисд ямар үйлчилгээ явуулж болох вэ?

2-р сар. 25, 2022, 5:16 p.m.

Талбайн хажуу талд шинээр баригдсан өндөр оффисыг та харсан байх. Энэ барилга бол тэр чигтээ бизнесийн шинэ боломж юм. Хотын А бүсэд орших тус оффисд бизнес хийх нь таны амжилтын тал хувийг бүрдүүлнэ.

Ингээд тус оффисд үйл ажиллагаа явуулж болох бизнес санаануудыг хүргэж байна. 

Сургалтын төв 

Хотын төвд ойр учир сургалтын төвүүд явуулахад тун тохиромжтой. Төгөлдөр хуурын дугуйлангаас эхлээд уран зураг, утга зохиол, янз бүрийн хэлний дугуйлан байх боломжтой. Урагшаагаа 1-р сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, 23-р сургууль гээд улсын сургуулиуд их байдаг.

Оффис

Хэрэв та оффис худалдан авах гэж байгаа бол тус оффисыг сонирхоод үзээрэй. Томоохон хувийн байгуулагуудын хувьд ч тун зөв сонголт байх болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

Йог, спиннингийн төв

Зарим эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь өглөө өгчихөөд тарахыг нь хүлээж суудаг. Тэгвэл энэ зуур йог, спиннинг зэрэгт яагаад явж болохгүй гэж. Яг энэ хэрэгцээг хангах спортын ямар нэг төв тус оффисд үйл ажиллагаа явуулж болно. Хүүхдээ ч хүлээнэ, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт ч хийнэ.  

 

Ресторан, зоогийн газар 

Тус оффисын хамгийн дээд давхарт ресторан явуулахад тохиромжтой 558,6 мбүхий талбай борлуулагдаж байгаа. Хотынхоо хөгжиж буй өнгө үзэмжийг тольдон сууж харах гайхалтай үзэгдэх орчинтой. Доод давхаруудад оффис ихээр төвлөрсөн байгаа тул цайны цагаар ажилчид танай хоолны газрыг сонгох нь ойлгомжтой.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.