6-р сар. 17, 2022, 3:01 p.m.

Үндэсний Реалторуудын Холбооны Япон болон Монголыг хариуцан ажилладаг төлөөлөгч, Hiroko Nishikawa Naumann Монгол улсад айлчлан Realtor-ууддаа зориулан сургалт орлоо.

 

АНУ-д төвтэй Үндэсний Реалторуудын Холбооны Монголыг хариуцсан төлөөлөгч Hiroko Nishikawa Naumann нь зөвхөн реалторуудад зориулан өөрийн ажлын туршлагаа солилцон REALTOR MEMBER'S BENEFITS AND RESOURCES/ MARKET DATA болон REAL ESTATE MARKETING ACTIVITIES TO GROW THE BUSINESS" сургалтыг  Монголын үл хөдлөхийн академи болон RE/MAX хамтран 2022 оны 6-р сарын 16ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээн үл хөдлөхийн реалторууд нэг дор цуглан, сургалт аван туршлага солилцож хэлэлцүүлэг явууллаа.

National Association of Realtors буюу Үндэсний Реалторуудын Холбоо /ҮРХ/ нь 1903 онд АНУ-д үүсгэн байгуулагдсан, өдгөө Дэлхийн 66 оронд үйл ажиллагаагаа явуулдаг 1,2 сая гаруй гишүүдтэй, 75 сая үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалан ажилладаг байгууллага юм. АНУ-д 1200 гаруй хамтран ажиллагч байгууллага болон нийт дэлхийн 66 улсын 87 хамтрагч байгууллагуудаар дамжуулан гишүүдээ элсүүлдэг үл хөдлөх хөрөнгийн дэлхийн хамгийн том холбоо юм.

Сүүлийн 10-аад жил, Америкийн зах зээлд орон сууцны үнийн өсөлт бууралтын хувьд, 2000-2021 оны судалгаагаар 2007 онд хамгийн бага үзүүлэлтийг үзүүлж, 2021 онд өссөн байна. Энэ нь 3%-5%-ын өссөн үзүүлэлт юм. Ковидын үед, Америкийн бүх мужуудын  олон нийт үл хөдлөх худалдан авахаас түр завсарлан ба 2021 оноос эхлэн худалдан авалт хэвийн үйл ажиллагаанд орсон гэж үзэж байна.

Тус сургалтанд үл хөдлөхийн маркетингийн талаар арга барилаа хуваалцсан ба үүнд ойр дотны хүмүүстээ байнга өөрийн ажлаа сануулах, үл хөдлөхийн хэрэгцээ байгаа эсэхийг лавлах, харилцаа холбоог чухалчиллаа.

 

Энэхүү  сургалтад оролцсон реалторууд дундаас хараахан үл хөдлөхийн тэмдэгээ гардан аваагүй реалторуудад, Үндэсний Реалторуудын Холбооны Монголыг хариуцсан төлөөлөгч Hiroko Nishikawa Naumann тэмдэгийн өөрийн биеэр гардуулсан баяртай үйл явдал боллоо.

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.