Блокчэйн технологи үл хөдлөхийн салбарт

6-р сар. 15, 2022, 4:45 p.m.

Платформ

Уламжлалт үл хөдлөхийн технологиуд голдуу листинг буюу худалдагч, худалдан авагч талыг холбох үе шатыг чухалчилдаг байсан. Гэсэн хэдий ч блокчэйн технологи үл хөдлөх хөрөнгийг арилжаалах шинэ флатформ бий болох боломжийг нээсэн. Жишээлбэл ATLANT компани блокчэйн технологи ашиглан хөгжүүлсэн платформоор үл хөдлөх хөрөнгө борлуулалт болон түрээсийн гүйлгээг хийх боломжтой юм. Мөн тус платформ дээр үл хөдлөх хөрөнгийг токенжуулснаар хувьцаа шиг цахимаар арилжих боломжтой.

Дундах зуучгүй

Үл хөдлөхийн экосистемд брокер, банк, хуульчид маш том орон зай эзэлдэг.

Deloitte: тэдний үүрэг болон ажлын хэв маяг их хэмжээгээр өөрчлөгдөнө.

Учир нь төд удалгүй шинэ платформууд хууль, эрх зүй, листинг болон төлбөрийн асуудлыг зуучгүйгээр бүрэн шийддэг болох юм. Дундах зуучлалын үйлчилгээг байхгүй болгосноор худалдагч болон худалдан авагч талууд шимтгэл, зуучлалын мөнгө хэмнэх нөхцөл бүрдэхээс гадна асар их цаг хугацаа хэмнэх юм.

Хөрвөх чадвар

Үл хөдлөх хөрөнгө нь маш удаан зарагддаг тул хөрвөх чадвар муутай хөрөнгөд тооцогддог байсан бол блокчэйн технологи ашиглан үл хөдлөх хөрөнгийг токенжуулж маш хурдан бэлэн мөнгө болгох боломж бий болох юм. Мөн худалдагч тал тухайн үл хөдлөх хөрөнгийг бүхлээр нь авах худалдан авагч хайх шаардлагагүй болох юм.

Хэсэгчлэн өмчлөх

Блокчэйн ашиглан хэсэгчлэн өмчлөх боломж олгосноор үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх босгыг байхгүй болгодог. Үл хөдлөх хөрөнгө авахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаг бол хөрөнгө оруулагчид нэгдэн сан үүсгэж илүү том үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэх юм. Хэсэгчлэн өмчилснөөр хөрөнгө оруулагчид өөрийн биеэр тухайн үл хөдлөхийг удирдах болон түрээслэх хэрэггүй болохоос гадна сар болгон хэсэгчлэн авсан үл хөдлөхөөсөө өгөөж хүртэх боломжтой.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.